Орцонд 74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдэд 5-6 жилийн ял өглөө

Өнгөрсөн нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийн шүүх хурал яг одоо Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дөнгөж сая дууслаа.
Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэд 5 жил, Увс аймгийн харьяат Л.Амаржаргалд 6 жил, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатарт 5 жилийн ял тус өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ