Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилохыг 95.3 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Өвөрхангайгаас сонгогдсон гишүүд нутаг устайгаа холбоотой байгаль орчинд хор нөлөөтэй үйлдлүүд удтал шийдэгдэхгүй байгааг шүүмжилсэн.Сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол асуулт тавьсан гишүүдэд хүссэн хариултыг нь өгч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж цөлжилттэй тэмцэхэд онцгой анхаарна гэв. Ингээд Байгаль орчин аялал жуулчлалын сайд 95.3 хувийн саналаар дэмжигдсэнээр энэ салбарыг хоёр дахь удаагаа удирдахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ