Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн нутгийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ түүнд баяр хүргээд анхаарвал зохих зарим асуудлыг дурдав. Тэрбээр эх оронч үзэл тань энэ албанд чухал, дунд сургуулийн сурагчид цэрэг эрсийн амьдралтай танилцдаг байх зэргээр бусад салбартай хамтарч ажилахыг захьсан юм.УИХ-ын гишүүн Ж.Батзандан цолны мөнгийг олгох асуудлыг хуулийн хүрээнд шийдэх талаар хуулийн төсөл боловсруулсныг яаралтай шийдүүлэхэд анхаарахыг захив. Цэргийн албан хаагчдын ар гэрийнхний амьдрал ахуй Батлан хамгаалах салбартай салшгүй холбоотой. Орон сууцны хангамжийн асуудлын талаарх хуулийн хэрэгжилтэд санаа тавьж ажилд нь амжилт хүсэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар томилогдохыг нийт гишүүдийн 90.6 хувь нь дэмжсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ