Д.Тэрбишдагва:Намайг яагаад АСЕМ-д оролцуулсангүй вэ

УИХ-ын чуулган шөнө дөлөөр хуралдаж засгийн газрын 11 сайдыг томилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хандаж асуулт асууж үг хэлэх үеэрээ нэгэн хачирхалтай гэмээр гомдол мэдүүлэв.Тэрээр "АСЕМ-ын үеэр Eрөнхийлөгч, Гадаад хэргийн яамны сайд нар гол гол уулзалтуудыг хийлээ. Би бас олон улсын харилцааны чиглэлээр ажиллаж ирсэн.Намайг уулзалтуудад оролцуулсангүй.УИХ-ын гишүүдийг бага оролцууллаа" гэж хэлсэн нь гайхшрал төрүүллээ. Ийнхүү АСЕМ-ын арга хэмжээнд сэтгэл дундуур байгаа "ганц" монгол хүн УИХ-ын гишүүдээс тодорлоо.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ