Хууль зүй дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг томиллоо

Хууль зүй дотоод хэргийн сайдад С.Бямбацогтыг томилох асуудлыг хэлэлцэх явцад санал хэлж, асуулт асуусан гишүүд хуульч эрх зүйчээс гадна эдийн засагч хүн хууль зүй дотоод хэргийн сайдаар нэр дэвшиж байгаа нь бас их олзуурхууштай гэдгийг онцолж байлаа. Мөн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан чухал хуулиудын хэрэгжилтийг маш сайн зохион байгуулж, хүмүүсээ маш сайн сургах хэрэгтэй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн санууллаа.
УИХ-ын гишүүн Ж.БатзанданХууль зүйн дотоод хэргийн яам гэж шинэ нэр томёо орж ирж байгаа. Эрх баригч болчихоод сөрөг хүчний сэтгэлгээгээр хандаж болохгүй гэж захиж хэлье. Намын сэтгэлгээгээсээ салах ёстой. Хууль шүүхийн байгууллагыг сөрөг хүчнийхээ эсрэг бороохой болгож ашиглаж болохгүй шүү. Одоо сөрөг хүчний сэтгэхүй, улстөржилтөөсөө салж, төрийн сайд, төрийн хүний сэтгэхүйгээр хандаж ажиллаарай. Битгий улстөржөөрэй" гэлээ.
УИХ-ын 59 гишүүн санал өгснөөс 56 гишүүн дэмжиж 94.9 хувийн саналаар Хууль зүйн дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг томиллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ