Борооны улмаас орон нутгийн замын далан урсчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хужирт чиглэлийн замын далан сэтэрч урссаныг албаныхан анхааруулж байна. Тодруулбал, тус чиглэлийн А08 дугаартай улсын чанартай сайжруулсан шороон замын Мөстийн гүүрний цаад тал 100 метр газар 07 сарын 13,14,15-ны өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерт автаж замын далан урссан байна.

Тиймээс зорчигчдод анхааруулах үүднээс замын тэмдэг тэмдэглэгээг хийж өгсөн байгаа тул жолооч, тээвэрчид замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж, хурдаа тохируулан болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Харин А0303 дугаартай Алтай - Баянхонгор чиглэлийн улсын чанартай замын Алтай хотоос ПК82, 84.6 км-т сэтэрсэн замыг далангийн дүүргэлт хийж засварлан дууссан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ