Шинэ хэлтсийн дарга нарт сургалт явууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны долдугаар сарын 19-ний Б/443 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар хошууч Б.Анхбаярыг томиллоо.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 66 тоот тогтоолоор таван аймгийн таван суманд Онцгой байдлын хэлтэс байгуулахаар болсон билээ.Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Ховд аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Онцгой байдлын хэлтсүүдийг байгуулж, дарга нарыг томилсон.

DSC_5882

Тэгвэл өнөөдөр шинэ бүтэц зохион байгуулалтад орж байгаатай холбогдуулан дээрх аймаг, сумдын Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалт нь Газар, хэлтсийн удирдах бүрэлдэхүүний ажлын уялдаа чиг үүрэг, Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаанд мөрдөх үндсэн чиглэлийг тодорхойлох зорилготой юм.

heles

СЭТГЭГДЭЛ БИЧИХ