Том хөхөөрөө мөнгө олжээ

Дэлхийд хамгийн том хөхтэй гэдгээрээ Гиннессийн номонд орсон америкийн Жоржи муж улсын оршин суугч эмэгтэй интернэтэд өөрийн хөхийг үзүүлэн нэг сая гаруй доллар олжээ. “Нью-Йорк таймс” сонинд энэ тухай бичсэн байна.

57 настай Энни Хокинс-Тернер1999 ондугномонд орсон бөгөөд түүнээс хойш түүнийг гүйцэх хүн гараагүй ажээ. Түүнийг бүр өсвөр настайд нь угийн хэт том хөхтэй юм гэсэн онош тавьсан байна. Сонинд бичсэнээр, эмэгтэйн хөх 60 орчим килограмм татдаг бөгөөд харин урт нь 1,3 метр орчим гэнэ.

“Нью-Йорк таймс” сонинд дурдсанаас үзвэл, эмч нар Тернерт хөхийг нь багасгах мэс засал хийх санал тавьж байсан ч, тэр зөвшөөрөөгүй байна. 1996 онд хоёр хүүхдийн эх никомд “Norma Stitz” сайт бий болгож, эротик агуулгатай дүрс бичлэг, гэрэл зургуудаа тавих болжээ. Эхний 12 сард тэр төлбөрт хандалтаар 50 мянга гаруй доллар олсон байна. Түүнчлэн Тернер Twitter-т өөрийн гэсэн хуудастай бөгөөд үүнд 16,4 мянган хүн ханддаг ажээ.

Эмэгтэйн хэлснээр, тэр нэг сая гаруй доллар хуримтлуулж чадсан байна. “Энэ бизнесийн хүчинд би хүүхдүүдийнхээ коллежийн сургалт, аялалын төлбөрийг төлж, машин, байшин худалдан авч чадсан юм” гэж Жоржи муж улсын оршин суугч эмэгтэй хэлжээ.

Америкийн Пенсильвани муж улсын хэт тарган эмэгтэй том биетэй эмэгтэйчүүдийг бишэрдэг хүмүүст зориулсан төлбөртэй онлайн-нэвтрүүлгийн ачаар сардаа хоёр мянга гаруй доллар олж сурсныг үүнээс өмнө мэдээлж байсан билээ. 43 настай Бобби-Жо Уэстли 220 гаруй килограмм татдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ