Б.Гарамгайбаатар бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар аймгийн 90 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Өндөрхаан хотын төв цэцэрлэгийн хайс хашаа, өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит гудамжны явган хүний замын хавтанг “Өндөрхаан хот тохижилт” ОНӨҮГ үйлдвэрлэж байна. “Хан Хэнтий” чуулгын өргөтгөлийн барилгыг “Хөвсгөл геологи” ХХК-ийн барилгачид барьж эхэлсэн хөрөнгө оруулалт саатжээ. Уг барилгын дэргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 40 айлын орон сууцны барилгын суурь тавьж байна. Уг орон сууцны нэг кв.м талбайг 700 мянган төгрөг бөгөөд 30-35 кв,м хоёр өрөөтэй орон сууцыг Улаанбаатар хотын “Бугат хайрхан” ХХК барьж, ШШГА-ны 40 хүмүүжигч туслан гүйцэтгэгчээр жиллаж байна.
Харин “Хар Чонот” компанийн барьж буй МСҮТ-ийн барилга тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч 3,5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөс давж, дөрвөн тэрбумын санхүүжилт авсан хэрнээ барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьтай Хөдөлмөрийн яамны харъяанд шилжээд байгаа аж. Энэ онд 460 сая төгрөгийн санхүүжилт нэмж авч, есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Зам барилгын “Харгуй” компани нийт хоёр км замын ажлыг нийт 910 сая, төв гудамжны дагуух орон сууцны таван барилгыг “Cи Эйч Би” ХХК 40,9 сая төгрөгөөр засварлаж байна. Харин цэнгэлдэх хүрээлэнг “Оч манлай” ХХК-ийн 160 сая, доторх асфальтан замыг “Харгуй” компани 150 сая төгрөгөөр нүйцэтгэж байгаа юм. Цэнгэлдэхийн хажууд өвгөн ноён М.Пүрэвжавын хөшөөт цогцолборын ажил эхэлжээ.
Хэрлэн сумын зургадугаар багийн гэр хорооллын загвар гудамжинд Дадал, Биндэр сумын буриад иргэд 0,7 га талбайтай хашаа, дүнзэн байшин барьж эхэлжээ. Дараа нь иргэдэд худалдах юм байна. Улаанбаатар орох зам дагуу 200 хаус бүхий хороолол байгуулах газрыг шийдэж, хувийн хэвшлийнхэн гүйцэтгэхээр гэрээ байгуулав. Мөн хотын төвд 48 айлын таван орон сууц, 20 айлын хаустай хороолол барих гэрээг гадаад, дотоодын барилгын компаниудтай байгуулаад байна.
И.Байгалмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ