Хийн анализийн ажлын хэсгийн семинар Монголд болно

Өнөөдөр бид Дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг асуудлуудыг шийдвэрлэх нэн шаардлагатай цаг үед амьдарч байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд хэмжилзүйн үүрэг оролцоо, түүний үнэн зөв бодит хэмжилтийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. Ялангуяа агаарын чанар, найрлага, орчны бохирдуулагч үүсвэрүүдийн сорилт шинжилгээ, үйлдвэрлэл, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулахад судалгаа шинжилгээний ажилд хийн анализийн хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа билээ.

Тэгвэл Монголд анх удаа Ази-номхон далайн хэмжил зүйн хөтөлбөрийн хийн анализийн ажлын хэсгийн 14 дүгээр семинар энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү семинарт Ази-Номхон далайн бүс нутгийн 10 гаруй орны үйлдвэрлэгч компани, судалгаа шинжилгээний байгууллагын 30 гаруй төлөөлөгчид оролцох юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ