Эмэгтэй гар бөмбөгчид өрсөлдлөө

Азийн волейболын холбооноос Зүүн Азийн найман үндэсний холбоодын дунд цомын аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын Жанжиаганг хотноо зохион байгууллаа. Эмэгтэй багуудын дунд болсон тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ, Хонгконг, Макао, Тайвань, Монголын багууд оролцсон юм. Манай волейболчид "А" хэсэгт багтаж, нэг хожил, хоёр хожигдолтойгоор хэсгийн гуравдугаар байрт бичигдсэн. Хэсэгтээ хожсон Макаогийн багтай дахин VII байрын төлөө өрсөлдлөө. Тус тэмцээний аваргаар Тайваны баг шалгарч Япон, Хятадын баг мөнгө, хүрэл медалийг хүртлээ. БНАСАУ-ын баг V байр эзэлсэн бол ХонгКонг, Монгол, Макаогийн багууд удааллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ