Бидний биеийн тухай сонирхолтой баримт– элэг

Хүмүүс бидэнд хүний бие махбодиос илүү сонирхолтой өөр зүйл байх аргагүй хэмээн бодно. Тийнхүү энэ удаа хүний биеийн тухай, түүний дотор элэгний тухай сонирхолтой баримтуудыг танилцуулах гэсэн юм.Эмч нар элгийг хүний бие дэх гол булчирхай гэдэг. Энэ учир битүүлэг эрхтэнд бас юу нуугдаж байдаг юм бол? Мэдэж авцгаая.

Дундад зуунаас ХХI зуунд

Нэрт эмч, эрдэмтэн Авиценнабүх бие махбодийн эрүүл мэнд чухамхүү элэгнээс хамаардаг хэмээн нотлож байжээ. Элэгэнд 60 секундийн хугацаанд 20 сая орчим янз бүрийн урвал явагддагийг өнөөгийн эрдэмтдийн судалгаа нотлодог байна.

Хамаг учир хэмжээнд байдаг уу?

Хүний арьс л масс болон хэмжээгээрээ элэгнээс илүү гардаг.Арьсны жин нь 11 кг, харин элэгдунджаар 1,5 кг жинтэй.Хүний тархи элэгнээс тун шалихгүй хөнгөхөн. Тархины жин нь 1200-1300 гр.

Амьдрал-үйл ажиллагааг хангадаг фабрик

Гайхалтай сонин баримт гэвэл – элэг 500 орчим үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнгүйгээр хүн амьд явж чадахгүй.Элэг нь бие махбодийг хор, хорт бодисуудаас цэвэрлэж,эдгээрийн сөрөг нөлөөг бууруулдаг. Түүнчилэн элэг нь цөс ялгаруулан, өөх тосыг задлаж, аминдэмүүдийг шингээхэд туслан, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог.Элэг нь амин чухал бодисуудын синтезийг хариуцаж, янз бүрийн халдвартай тэмцдэг байна.

Цусны шүүлтүүр


Анатомийн байрлалтай холбоотойгоор элэг нь минут тутамд 1,4 литр цусыг өөрөөрөө дамжуулж,түүнийбүлэгнэлийг хариуцагч элементүүдийг ялгаруулдаг байна. Нийт цусны 10 орчим хувь нь элэгэнд хадгалагддаг.Энэ нөөц нь цус алдахад ашиглагддаг бөгөөд харин дараа нь дахин бүрэлдэн бий болдог байна.

Сэргэх чадвар

Элэг нь төлжих хосгүй чадвартай юм.Хэрвээ тодорхой нөхцөлд энэ эрхтний нэг хэсгийг авахад, элэг аажимдаа анхны хэмжээндээ эргэж ордог. Энэ онцлог нь нэг хүний элгийг нөгөө хүнд шилжүүлэн суулгах боломж олгодог юм. Үүнээс гадна,Хурдан нөхөн төлжүүлэхийн тулд эм бэлдмэл хэрэглэж болно. Essentiale ньэлэгний эсийг нөхөн сэргээх эссенциалийн фосфолитын эх сурвалж болдог, гэхдээ эмчлэгч эмчтэйгээ зөвлөхийг бүү мартаарай.


Энергийн эх сурвалж

Элэг нь нүүрс усны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.Хоол тэжээл задарснаар үүсдэг бодис болох шаардлагатай хэмжээний гликоген нь элэгэнп хадгалагддаг байна. Бие махбодь энергиэ алддаг стрессийн байдалд гликоген нь глюкоз болж, цусанд орно.Энэ урвал нь нүүрс усны хэт их дутмагшлын комд орохоос сэргийлдэг юм.

Эмгэгийн эхний шатанд шинж тэмдэг нь илэрдэггүй нэг онцлогбүхий элэгний тавь орчим өвчин байдгийг одоо илрүүлээд байна.

Баруун сүвээн доогуур хүндрэх

Баруун сүвээн доогуур хүндрэх ньэлэгний үйл ажиллагаа алдагдсаны гол шинж тэмдэг мөн.Энэ нь элэгнийбүрээс сунсантай холбоотой юм.Элэг өвдөлтийг мэдэрдэггүй дүлий эрхтэн,тиймээс бүхий л гаж үйл явц нь тийм илэрхий өвдөлт, хүндрэх мэт мэдргэмж төрүүлдэггүй.Элгэнд хамгийн ойрхон эрхтэн нь цөсний уут.Энэ хоёр эрхтэн бие биедээ маш ойрхон байдаг учир,эмгэг үйл явцад нэгэн зэрэг өртдөг.Дэлхийд жил бүр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ойролцоогоор 8 мянган удаа хийдэг байна. Ийм мэс засал хийлгэхээр хүлээж буй өвчтөний тоо байнга нэмэгдэж байгаа ажээ.Өлтэй хоол идэж, амьдралын зөв хэв маягийг мөрдөх ньэнэ амин чухал эрхтний өвчлөхэрсдэлийг бууруулна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ