Өнөөдөр жолооны шалгалт авах хуваарь

Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой. Мөн гомдол мэдээлэл өгөх, эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл ч энд байршиж байна.
Жолооч бүр зөрчлийн 10 оноотой бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байгаа.
Алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.
Жолооны үнэмлэхний бэлдэц хангагдаж хэвлэлт хэвийн үргэлжилж байна.
Та Цагдаагийн ерөнхий газрын http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагааг авах боломжтой.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ