Хүн мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ

2016 оны долдугаар сарын 23, 24-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 402 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 19 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 5, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Мамба дацангийн 1-р гудамж “Их отор” дэлгүүрийн урд замд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 26 настай, эрэгтэй Г-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

2. СБД-ийн нутаг Дамбадаржаагийн гудамж, “Япон цэргийн цогцолбор” явах замд T.Crown маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 31 настай, эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ