Лениний музейн шүүх хурал болно

Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсний эцэст өнөөдөр 11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд болохоор болжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ