“Покемон го” тоглоом өнгөрсөн долоо хоногт оросд албан ёсоор нэвтэрчээ
Оросын еврей иргэдийн дунд ухаалаг утасны хамгийн эрэлттэй тоглоом болох “Покемон Го” тоглоом ихэд дэлгэрчээ. Харин Оросын Еврей Нийгэмлэгийн Холбооноос тус тоглоом нь жүүдийн шашин, соёлд сөргөөр нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.
“Покемон Го” тоглоом нь тухайн утас эзэмшигчийн ойролцоох, бодит газар дээр тоглоомын дүрүүдийг оруулан тоглогдог, ихээхэн сонирхолтой шийдэлтэй тоглоом юм. Тус тоглоом нь үйлчлүүлэгчдийн хүртээл болсноосоо хойш АНУ-д хамгийн алдартай гар утасны тоглоом болжээ. Харин “Покемон Го” аппликейнш, өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Оросд албан ёсоор нэвтэрсэн байна. Харин тус тоглоом нь Оросын улстөрчид болон нийгмийн бүлгүүдийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг сонсоод байгаа юм. Хэдийгээр Оросын онгоцны буудал, банкууд тус тоглоомонд байршлаа нэвтрүүлэхийг зөвшөөрсөн ч, Оросын Үнэн Алдартны Сүм болон зарим Думын гишүүд, Барууны хөгжүүлсэн тоглоом нь Оросын нийгэмд сөргөөр нөлөөлнө хэмээн шүүмжилжээ. Думын дэд дарга Евгений Фёдоров, уг тоглоомоор далимдуулж олон тооны хүн гудамжинд цуглаж, эмх замбараагүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэж ярьсан байна. Харин Орос дахь Жүүдийн нийгэмлэгийн зүгээс “Покемон Го” тоглоомноос үүдэлтэй ямар нэгэн асуудал гараагүй учраас бид уг тоглоомыг хориглох үндэс байхгүй гэж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ