Дэлхийн долоон тэрбум дахь оршин суугчийн ээж нас баржээ

Дэлхийн долоон тэрбум дахь оршин суугчийг төрүүлсэн гэж албан ёсоор бүртгэгдсэн Елена Николаева Калининградын эмнэлэгт хорт хавдраар нас барсан байна.

Түүний хүү Петр Николаев 2011 оны оны аравдугаар сарын 31-ний өдөр төржээ. НҮБ хүүг дэлхийн долоон тэрбум дахь оршин суугчаар хүлээн зөвшөөрсөн байна. Тэр Елена болон түүний нөхөр Алексейгийн гурав дахь хүүхэд.

Еленаг нас барсан тухай түүний найз нөхөд РИА "Новости" мэдээлжээ. Эмч нар Петрийг төрсөнөөс хойш хэдэн сарын дараа түүнийг хөхний хорт хавдарын гурав дугаар зэрэгт орсон гэж оношилсон. Хамаатан садан нь Израиль дахь нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр түүнийг явуулахын тулд мөнгө цуглуулсан байна. Гэвч тэр эх орондоо эмчлүүлэх хувилбарыг сонгосон байна.

Гэр бүл болон бүс нутгийн эрх баригчид нь тусалж байжээ. Елена хэд хэдэн удаа мэс засалд оржээ.

Аймшигтай оноштой ч Елена долоон тэрбум дахь хүүхдийн ээжийн хувьд эцсээ хүртэл төрөл төрөгсөдөө зовоолгүй сайн төрлийг олж төрөхөөр тэмцсэн гэнэ. Төрөл садангийнхаа хүмүүсийн Израильд эмчлүүлэхээр цуглуулж өгсөн мөнгийг сүмд хандивлаж, ням гараг бүрт тэр сүмд асрамжийн хүүхдүүдэд тусламж үзүүлдэг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ