Шведэд шумуул алах тэмцээн болжээ

Шведийнумард нутгийн Эвертурнео хотодшумуул хурдан алах дэлхийн тэмцээн болжээ. Тэмцээнд 42 хүн оролцсон байна. 15 минутад 135 шумуул алсан 24 настай Кристоффер Экерсунд түрүүлснийг хэвлэлд мэдээлжээ.
Швед залуу өөрийн ур чадварын нууцыг хэлэхээс эрс татгалзсан байна.
“Бараан өнгийн хувцас өмсөж,ахиухан хөлөрч,хөдөлгөөнгүй зогсвол,бүх шумуул таных болно” хэмээн ялагч хэлээд,би угаасаа тамирчин хүн, ялагдах дургүй гэж дурджээ.
Аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр Экербунд 10 мянган кроноор (2.500 000 төгрөг – ред.,) шагнуулсан байна.
Эвертурнео хотын эрх баригчид шумуултай тэмцэхэд хөрөнгө мөнгө гарган, ойр хавийн ой модонд устгал хийхийгзөвшөөрөөггүй учир шумуул алах дэлхийн тэмцээн явуулах санаа 2015 ондхотын оршин суугчдын санаанд төржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ