Мансуурч байгаад түлэгджээ

Энэ сарын 24-нд Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн Д мансуурсан үедээ гал алдаж түлэгджээ. Тодруулбал, иргэн Д өөрийн эзэмшлийн байрны тагтан дээрээ өвс мэт зүйл татан мансуурчээ. Улмаар гал алдаж нүүр, биеийн хэсэгтээ түлэгдэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ