Агаарын бохирдол эрс өссөн байна

Иргэд дараах зөвлөмжийг ашиглаж өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг ойн түймрийн утаанаас хамгаална уу.

Сибирийн тайгад гарсан түймрийн улмаас сүүлийн өдрүүдэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын агаарын бохирдлын үзүүлэлт нэмэгдэж байна. Ой хээрийн түймрийн үед агаарт маш их хэмжээний том болон нарийн ширхэгт тоосонцор үүсдэг байна. Цаг уур орчны шинжилгээний газарын сүүлийн 7 хоногийн мэдээгээр Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалан, Мишээл экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Монгол газар орчмын хэмжилтийн дүнгээр агаар дахь том болон нарийн ширхэгт тоосонцрын агууламж өмнөх өдрүүдээс эрс өссөн үзүүлэлттэй байна.

Тоосонцрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл:

Тоосны диаметрын хэмжээ бага байх тусам хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.Тоосны бүтцэд химийн хортой төмөр, кадми, хар тугалга гэх мэт маш олон төрлийн металлууд агуулагддаг. Эдгээр нь амьсгалын замын эрхтэний гүнд хуримтлагдаж, бие махбодид очх хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг саатуулдаг. Нарийн ширхэгтэй тоос агаар мандалд маш хол зайд зөөвөрлөдөг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртөснөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Эрсдэлтэй бүлэг хүн ам:

­Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн,

­Өндөр настнууд

­Жирэмсэн эмэгтэйчүүд

­Бага насны хүүхдүүд тоосонд мэдрэмтгий байдаг.

Гадаад орчны агаарын чанарын мэдээллийг тогтмол үзэж, өдөр тутамдаа ашиглаж хэвших

Агаарын чанарын индекс гэдэг нь хот суурин газрын хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын тухайн үеийн агууламжийг түүний стандартад заагдсан хүлцэх хэмжээнд харьцуулсан тоон үзүүлэлтийг хэлнэ. Агаарын чанарыг агаарын чанарын индексээр 6 түвшинд ангилдаг ба 0-500 хүртэл заадаг хэмжүүртэй. Хэмжүүрийн заалт өндөр байх тусамж агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

kjkjkj.jpg

Агаарын чанарын индексийн үзүүлэлт 100-500 болох үед хэт мэдрэг хүмүүс, зүрх уушгины архаг өвчтэй, өндөр настай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд түүнчлэн нийт хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ