Гадаадын иргэн барилгаас унаж осолджээ

Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс энэ сарын 25-ны өдөр гадаадын иргэн унаж амь насаа алджээ.

Тодруулбал, Баянзүрх худалдааны төвийн баруун талын “Орчлон” констракшны барьж буй есөн давхар орон сууцны барилгын өргөгч цамхаг дээрээс Франц улсын иргэн 48 настай эрэгтэй B.T унаж осолдсон байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ