Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Энэ зун нар, хур тэгширсэн сайхан зун болж байна. Гэсэн ч иргэд аялал зугаалгаар явах болон гол мөрний усанд орохдоо болгоомжгүйгээсээ болж осолдох явдал үргэлжилсээр, эрдэнэт хүний амь эрсэдсээр байна. Ялангуяа усанд осолдох тохиолдол цөөнгүй гарч байгааг анхаарна уу. Тухайлбал,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 10 хороо, 7 дугаар гудамжийн 19 тоотод оршин суудаг иргэн Н /58 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрөн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.24-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голын усанд Х /66 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.07.24-ний өдрийн байдлаар гол үертэй, харагдах нөхцөл хязгаарлагдмал, эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсний үндсэн дээр түр зогсоосон байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ