Нийтийн эзэмшлийн 380вт цахилгааны утас шатаж байжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын зүүн талд нуурын 18 дугаар гудамжийн 351 тоотод дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага 2016.07.24-ний өдрийн 23:13 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллав.

Уг гал түймэрт иргэн О-н 15х3 хэмжээтэй 2 давхар барилгын дээвэр, 2 дугаар давхарын эд хогшлын хамт, уурын зуух, иргэн А-н 12х5хэмжээтэй агуулахын хойд талын дээвэр, хана, нийтийн эзэмшлийн цахилгаан түгээх 380вт цахилгааны утас зэрэг шатаж байсныг галынхан унтраажээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ