Долоодугаар сард Монгол Улс 2.9 сая хүн амтай болно


Монгол Улсын хүн ам ирэх сарын дундуур 2.9 саяд хүрнэ гэх тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Манай улсын хүн ам 1988 оны долоодугаар сард хоёр сая хүрч байсан бол 25 жилийн дараа 900 мянгаар нэмэгдэж байгаа юм байна. Энэ тооцоог хийхдээ хүн амын хэтийн тооцооны үр дүн, 2013 оны эхний хагас жилийн төрөлтийн түвшинд үндэслэжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ