Элэгний эмчилгээний нэг цэгийн үйлчилгээ МҮЭСТО-нд ажиллаж байна

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр тохиодог “Дэлхийн Хепатитын Өдөр”-ийг тохиолдуулан эмчилгээ оношилгооны шинэ дэвшил, элэгний эмгэгийг эдгээн анагаах эм тунг түмэн олондоо сурталчлан таниулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Оном сан, Элэгний төв, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг
төр засаг болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран “Дэлхийн Хепатитын Өдөр”-ийг элэгний С вирусийг бүрэн эмчлэх эмчилгээг нэвтрүүлж, түмэн олон монголчуудаа элэгний эмгэгээс нь салгаж илааршуулж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрөө шинэ Засгийн Газрын Мөрийн хөтөлбөрт оруулах бэлтгэлээ бүрэн хангажээ.

Өнөөдөр /07.28/ МҮЭСТО-нд болж байгаа энэ өдөрлөгийн хүрээнд вируст хепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, элэгний эмгэг өвчлөлийн хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, хепатитын В вирусийн эсрэг вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий даяар вируст хепатиттай тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулахыг уриалж, үйл ажиллагааны танилцуулга, үр дүн, цаашдын зорилтын талаар илтгэх онол практикийн хурал болно. Энэ үеэр элэгний вирусийн эм, эмчилгээ, шинжилгээнүүдийн талаар мэргэжлийн эмч, албан ёсны төлөөлөгч, байгууллагууд мэдээлэл, зөвлөгөө өгнө. Элэгний вирусийн эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажилласанаар өдөрлөгт ирсэн иргэд бүх мэдээллээ нэг дороос авах бүрэн боломжтой.

Оном сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа Дэлхийн хепатитын өдөрт зориулсан өдөрлөгт:
• ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ 2020 зорилттой Эрүүл Элэг Хөтөлбөр нь Монгол орон даяар ЭЛЭГ
БҮТЭН МОНГОЛ ХӨТӨЛБӨР болон хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан өөрсдийн
хийсэн үйл ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар мэдээлэл хийж байна.

• Мөн 2 давхарын павильонд Швейцарын Новартис сантай хамтран хэрэгжүүлэх гэж буй Зүрх
судасны өвчлөлийг бууруулах төслийн танилцуулгыг хийх бөгөөд өдөрлөгт ирсэн зүрх судасны
өвчлөлтэй иргэдэд үнэгүй үзлэг хийж байна.

• Өнгөрсөн жилийн Дэлхийн хепатитын өдрөөр Элэгний төв нь элэгний В, С вирусийн түргэн
тестийн шинжилгээг 900 хүнд үнэ төлбөргүй хийсэн бол энэ жилийн өдөрлөгт зориулж иргэддээ
чирэгдэл, дараалал үүсгэлгүй цаг завыг нь хэмнэх үүднээс элэгний вирустэй өвчтөнд нэн
шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамрагдах 1000ш
эрхийн бичиг болон Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичгийг иргэд, өвчтөнүүддээ өгч байна.

ЭЛГЭН ХАЛУУН НУТАГТАА
ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЦГААЯ

Эрүүл Элэг Хөтөлбөр үндсэн гурван дэд хөтөлбөрөөс бүрддэг.


1. Урьдчилан Сэргийлэлтийн Дэд Хѳтѳлбѳр - Ард иргэдэд элэгний өвчлөл түүнтэй холбогдох үр
дагавар, нийгэмд учруулж буй хор уршиг, уг өвчинтэй яаж тэмцэх, өөрсдийгөө болон гэр бүлээ
хэрхэн хамгаалах талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэнэ. Мѳн хепатит В вирүсийн эсрэг
вакцинжуулалтыг орон даяар эрчимжүүлнэ.

2. Эрт Илрүүлэлтийн Дэд Хѳтѳлбѳр - Орон даяар эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөрийг авч
хэрэгжүүлсэнээр иргэн бүрийг вирүст хепатитын шинжилгээнд хамруулж, вирүст хепатитын
халдвартай хүмүүсийг үндэсний хэмжээнд бүртгэж, эмчийн хяналтанд оруулна. Ингэснээр вирүст
хепатитын эсрэг эмчилгээг цаг алдалгүй хийх боломжтой болгож Монгол улсын нийт хүн амыг
элэгний хавдар хатуурлаас урьдчилан сэргийлнэ.

3. Эмчилгээний Дэд Хѳтѳлбѳр - Вирүст хепатитын эсрэг олон улсын стандартад нийцсэн эмчилгээ
үйлчилгээг нэвтрүүлнэ. 2020 он гэхэд хепатит С вирүсийн архаг халдвартай 147,700 хүнийг бүрэн
эмчилж эдгээн Монгол улсад С вирүсийн тархалтыг таслан зогсооно. Мѳн хепатит В вирүсийн архаг
халдвартай 128,000 хүнийг эмчилгээнд хамруулж элэгний ѳвчлѳлийн нас баралтыг 50% бууруулна.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд 45,825 хүнийг элэгний хавдар, хатуурлаар нас
баралтаас урьдчилан сэргийлээд зогсохгүй элэгний хорт хавдар үүсгэдэг вирүсийг устгасан Дэлхийн анхны улс болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ