Т.Цогтыг цагаатгаж, Г.Маралмаад 23 жилийн ял оноов

Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Шүүхийн шийдвэр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, охины төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгалаа.
Г.Маралмаа хүнийг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнийг эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 23 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин охины төрсөн эцэг Тулгатын Цогтыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон ч түүнийг цагаатган, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлүүдийг устгаж гар утас, Сиди-г буцаан олгохоор болсон байна. Мөн Г.Маралмаагаас 4 сая 646 мянган төгрөгийг гаргуулж талийгаачийн ээж Б.Өнөржаргалд олгох, Г.Цогт нь бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхээс шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ