Олон үйлдэлтэй хулгайн хэргийг шүүхээр шийдвэрлэв

С.Б нь 11 удаагийн давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын орон гэр, автомашинд нэвтрэн орж эд зүйл хулгайлан нийт 7.617.000 төгрөгийн хохирол учруулсан. Б.Б-нь 3 удаагийн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан бусдын орон гэр, автомашинд нэвтрэн орж эд зүйл хулгайлан нийт 1.561.000 төгрөгийн хохирол учруулсан. М.Э нь 2 удаагийн давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн машин механизм ашиглан эд зүйл хулгайлан авч бусдад нийт 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн олон үйлдэл холбогдолтой хэргүүдийг Дорноговь аймгийн прокурорын газраас хянаад 2016 оны 06 сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ