Хүүхэд өртсөн ослын гаралт 2,5 хувиар өсчээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 237 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 160 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө 5-н буудлын замд Эрдэм транс ХХК-ны Daewoo BS -106 маркийн автобусны жолооч Э нь T.Landcruiserмаркийн С, T.KlugerЗжолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 05 настай эрэгтэй Т, 02 настай эрэгтэй Ү, 02 настай эмэгтэй Ү нарын 3 хүн гэмтсэн. БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 13 дугаа хорооллын автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААҮТГ-ын Daewoo BS -106 маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 59 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.

Сургууль, цэцэрлэг амарч хүүхэд багачууд эцэг эхчүүдийн хараа хяналтанд шилжсэн энэ үед зам тээврийн ослын улмаас бага насны хүүхэд хохирогч болох нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эхний хагас жилийн байдлаар зам тээвэр ослын улмаас 19 хүүхэд нас барж 554 хүүхэд багачууд бэртэж гэмтсэнээс 113 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. Ослын шалтгааныг судалж үзэхэд:

1-рт Хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг.

2-рт Хүүхдийг гудамж зам, гэр сургуулийн ойр орчин, тоглоомын талбайд тоглуулахдаа хараа хяналт тавьдаггүй. Буруу үлгэр дуурайлал үзүүлдэг.

3-рт Тээврийн хэрэгслээр буюу тээвэрлэдэг хамгаалалтын суудал болон хамгаалалтын бүс ашигладаггүйгээс.

Өнгөрсөн оны зам тээвэр ослын статистикийг энэ оны мөн үетэй харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 2,5 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 0,9 хувиар өсч, нас баралт 32,1 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Орон нутагт зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдах тохиолдол 89,4 хувийг эзэлж байхад гэмтсэн хүүхдийн 66,4 хувийг нийслэлд эзэлж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ