Савченко АНУ-ын цэргийн хөлөг онгоцон дээр амарчээ

Украины Дээд радын депутат Надежда Савченко Одессын боомтод ирсэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний десантын хөлөг онгоцон дээр амарсан тухайгаа ярьжээ. Тэр Украинытелевизийн “112 Украина” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо, уг хөлөг онгоцон дээр нэг хоног байсныгаа тодруулан тайлбарласан байна.

Савченкогийн хэлснээр, тэр“хүмүүсээс холхон хаа нэгтээ бүтэн долоо хоног алга болохоор” төлөвлөж байсан ч,Одесс руу явахаар шийджээ.“Тэнд тактикийн “Sea Breeze 2016” сургуулилт болж байгаа юм.Би хаана амарсанаа та нарт хэлье.Биамерикийн десантын хөлөг онгоцон дээр амарлаа” гэж мэдэгдсэн байна.Би сэтгэл санааны сайхан цэнэг авсан, цаашид ч идэвхийлэн ажиллахад бэлэн байна гэж тэр онцлон дурджээ.

Хар тэнгист “Sea Breeze” сургуулилтын үеэр украины командлалын гаргасан үйлдлийгСавченколхагва гарагтшүүмжилсэн юм.“Генералууд 40 минут хожимдон ирж, дараа нь бас селфи хийж цаг барсан. Америкийн тал ч дургүйцэж байгаагаа бас илэрхийлсэн” гэж тэр хэлсэн байна.

“Sea Breeze”тактикийн сургуулилтОросын тэнгисийн цэргийн баазуудаас (Севастополь, Новороссийск) холгүй Хар тэнгисийн баруун хойд хэсэгт долоодугаар сарын 18-нд эхлэсэн юм. Энэ үеэр “гадны дэмжлэгт дулдуйдсан салан тусгаарлах хөдөлгөөн байгаахямралт бүс нутагт үндсэн хуулийн байгууллыг сэргээх ажиллагаа” явуулах арга боловсруулж байгаа ажээ.

Тактикийн сургуулилтад АНУ, Турк, Болгар, Румын, Украины болон бусад орны26 хөлөг онгоц, хангалтын хөлөг онгоц, 20 нисэх онгоц, нисдэг тэрэг,дөрвөн мянга орчим цэргийн албан хаагч оролцож байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ