Эрхийн бичиг авч чадаагүй иргэдэд нөхөж олгоно

Оном сангийн зүгээс Дэлхийн хепатитын өдрийг тохиолдуулан ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Нийт 1500 хүнд Элэгний төвийн шинжилгээний хөнгөлөлтийн бичиг өгөхөөр төлөвлөсөн байсан хэдий ч маш олон иргэд цуглаж, ваучер эрхийн бичгүүд хүрэлцэхгүй болсон.

Гэсэн хэдий ч эрхийн бичиг авч чадаагүй иргэдийн бүртгэлийг авч нөхөж олгохоор боллоо. Энэ удаагийн өдөрлөгөөр элэгний өвчний асуудалтай иргэд хичнээн их байгаа болон тэдэнд төр засгаас нэгдсэн бодлогоор анхаарал тавих цаг хэдийн болсныг илтгэж байна.

/Шинжилгээний бичиг авч чадаагүй хүмүүсийн бүртгэл/

Элгэн халуун нутагтаа Элэг бүтэн амьдарцгаая!

Оном сан, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, Элэгний төв эмнэлэг, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл

2016.07.28

СЭТГЭГДЭЛ БИЧИХ