Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрөөр эрүүл мэндийн байгууллагуудын уулзалт боллоо

Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл мэнд спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, FIRE ТББ, Омбол ХХК, НЭМГ-ын харьяа эмнэлэг, эрүүл мэдийн төвүүд , ЭМСЯ-ны харьяа эмнэлгүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Уг арга хэмжээний үеэр Вируст хепатитын өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, эмчилгээ, оношлогооны талаар илтгэлүүд тавигдаж, уг өвчинтэй тэмцэх сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ.
Мөн түүнчлэн уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэх, эрт илрүүлэгт хамруулах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж, дэлхий дахины вирүст хепатиттай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний туршлагуудыг талаар санал бодлоо солилцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ