Өнөөдөр болох үйл явдлууд

НИТХ-ын Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
- Мөнххада компаний Тоёота моторс корпорацийн засвар үйлчилгээ, үзэсгэлэнгийн танхимын нээлтийн ёслолын арга хэмжээ 12.00 цагаас яармагын тоёота төв дээр болно.
- ХБНГУ-д айлчлах Монгол улс төрч залуучуудын бүртгэл, шалгаруулалтын талаар MN мэдээллийн төвд 11.00 цагт болно.
- Богд хааны ордон музейд хадгалагдаж буй шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажил 14.00 цагт болно.
- 14.00 цагаас БСШУСЯ-ны Соёмбо танхимд Богд хааны ордон музей, Германы Байгалийн түүхийн музей хамтран ажиллан санамж бичигт гарын үсэг зурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ