Нийтийн тээврийн жолоочийг буугаар сүрдүүлжээ

Зайсангийн эцсийн буудалд автомашинтай хүн нийтийн тээврийн жолоочтой маргалдаж, улмаар буу гаргаж, айлган сүрдүүлсэн гэх ноцтой хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, “Зайсан-Хайлааст” чиглэлийн нийтийн тээврээр зорчигч тээвэрлэж явах үед “Wrangler jeep” автомашин жолоодож явсан 59 настай З гэгч этгээд автобусны жолоочийг сүрдүүлж, Герман улсад үйлдвэрлэсэн “RG-800 CAL.8мм K” хийн гар буугаар сүрдүүлжээ.
Энэ үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд одоогоор энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ