Дөрвөн сайдын асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

Байнгын хороод өнөөдөр хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжигдсэн дөрвөн сайдын суудалд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэх юм.

Тухайлбал, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороогоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Харин үргэлжлүүлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

1.Эрчим хүчний сайдыг томилох тухай

2.Барилга хот байгуулалтын сайдыг томилох тухай

3.Монголбанкны дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

4.Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай

5.Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай

6.Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай зэрэг асуудал багтжээ.

Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод өнөөдөр хуралдаж сайд нарын томилгоог хэлэлцэхээс гадна дэд хороодын дарга нар болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох зэрэг асуудал хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү Сангийн яамны зээл тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга О.Эрдэмбилэг, “Хадгаламжийн даатгалын корпараци”-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нарыг Монголбанкнытэргүүн дэд, дэд ерөнхийлөгчөөр томилохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ