Х ТҮЦ шинэ прожектоор ажиллана

Зуны дэлгэр цаг шувтарч, намар цагийн их ажил, их хөдөлмөрийн үе эхэллээ. Энэ үеэр тэдний адил Х ТҮЦ продакшн ч шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Монголын Хошин Урлагийн хамгийн чансаатай уран бүтээлийг төрөн гаргадаг тус продакшнаас үзэгчид ч шинэ бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байдаг нь лавтай.Тэгвэл тэд нэгэн шинэ прожектоор ажиллаж үзэгч фенүүддээ бэлэг барих нь ээ.

Юу вэ гэвэл, МУГЖ Д.Хүрэлхүү, СТА жүжигчин Г.Ундармаа нар нэгдэж тоглох юм. Кино дэлгэцийн бүтээлээс тэднийг хардаг ч үзэгч түмэн хайртай уран бүтээлчидээ нэлээд хүлээсний эцэст Х ТҮЦ-ийн тоглолтоос дахин тайзнаа харах нь. Үүнд олон хүмүүс дуртай байгаа бөгөөд Д.Хүрэлхүүг хүсэн хүлээсэн үзэгчид, МУГЖ Одончимэг, Ундармаа нарыг нэгэн дороос харах гэсэн олон түмэн үзэгчдийн хүслийн хүлээс задарч буй нь энэ юм. “ТҮЦ”-ийнхэн ч т тэдэнтэй хамтарч тоглох болсондоо туйлын баяртай байгаа гэнэ шүү.Ийнхүү СТӨ-ний тайзнаа “Х-Түц”-ийн намар цагийн нээлтийн тоглолтоор жүжигчин Онон, Одончимэг, Хүрэлхүү, Ундармаа, Бархүү нарын чадварлаг жүжигчид ирэх сарын 18-аас нэгэн дор цугларах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ