Анхдугаар чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудлаа баталснаар завсарлалаа. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай
  • УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай
  • Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
  • Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай
  • Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг томилох тухай
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай, орон тооны гишүүнийг томилох тухай
  • Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай зэрэг долоон асуудлыг хэлэлцэхээр оруулж ирлээ.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хороодыг хуралдуулахаар нэгдсэн хуралдаан түр завсарлав.

Одоо үргэлжлүүлэн УИХ дахь Байнгын хороод хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай, дэд хороодын дарга нарыг сонгох гээд дээр дурьдсан томилгоонуудыг хэлэлцэж байна. Дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар мөн дээрх томилгоог хэлэлцэнэ.

Ингээд анхдугаар чуулганыг өнөөдөр хаах аж. Харин намрын чуулганаар дэд сайдуудын асуудлыг шийдэх бололтой.

МАН-ын бүлэг өнөөдөр үлдсэн дөрвөн сайдад нэр дэвшигчдийгээ тодруулж, дэмжсэнээр УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, Эрчим хүчний сайдадП.Ганхүү, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Мөнхбаяр, Эрүүл мэндийн сайдад А.Цогцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад П.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ