ХХААХҮ-н сайдаар П.Сэргэлэнг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар П.Сэргэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 96.6 хувийн саналаар дэмжигдлээ. Томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортын асуудалд анхаарах хэрэгтэй. Мал сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байна. ХАА-н бүтээгдэхүүнийг экспортлоход стандарт хангасан лаборториуд байгуулах, ложистик тээвэрт анхаармаар байна" гэлээ.
П.Сэргэлэн нь 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан юм байна. 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ