“Нүцгэн мисс”-ээс амрагийг нь урвуулсан модель Бэбэ ээж болсноо зарлалаа

Харийн оронд авахуулсан нүцгэн шалдан зургууд, халамцуухан ярьж буй хувийн бичлэг, илэн далангүй ярилцлагуудаараа томоохон дуулианы эзэн болсон мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгэ эх орондоо ирээд удалгүй “Нүцгэн мисс” хоч зүүсэн удаатай. Үе үехэн гадаадад загвар өмсөхөөр оддог мисс бүсгүй хэвлэлийнхэнд загварын ертөнцийн бохир бүхнийг дэлгэж орхиод чамгүй шүүмжлүүлж байлаа.

Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын хүү Э.Санчиртай багагүй хугацаанд үерхэж дотноссон төдийгүй харь оронд хамт амьдрахаар очсон хойно нь мисс, загвар өмсөгч Бэбэ буюу Б.Батцэцэг хэрхэн “Хоролмаатсан” тухай олонд илчилж орхисон билээ. Харин тэдний хайрын дундуур орсон загвар өмсөгч Бэбэ буюу Б.Батцэцэгийг зарим хүмүүс “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгтэй эндүүрч байгаа нь нууц биш.

МУГЖ, дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал” дууны клипээр олонд танигдсан, өдгөө Сингапурт загвар өмсөж байгаа загвар өмсөгч Б.Батцэцэг нэлээд хэдэн жилийн өмнө “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож явсан бүсгүй. Загварын ертөнцөд нэг багшийн шавь нар гэдэг утгаараа нэлээд дотно найзалдаг байсан мисс бүсгүйчүүд хэдхэн жилийн дараа бэлтэй айлын царайлаг залууг булаацалдан тангараг тасарсан нь энэ. Тэгвэл өдгөө “Нүцгэн мисс”-ээс амрагийн нь урвуулсан Бэбэ хэдийнэ ээж болж, өнгөрсөн амьдралынхаа таагүй дурсамжийг мартсан гэдгээ олонд зарлалаа. Харин хүүхдийнх нь эцэг мөнөөх дуулианы эзэн гэгдээд байгаа Э.Санчир мөн эсэхийг харах л үлдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ