Насанд хүрээгүй монгол охин солонгос иргэнтэй гэрлэх гэж байжээ

Энэ сарын эхээр Пусан хотын цагдаагийн газраас насанд хүрээгүй монгол охиныг Солонгос иргэнд зуучилсан хэргээр тус хотын нэгэн Гэр бүл зуучлах товчооны дарга 56 настай Гуанийг саатууллаа.
Тодруулбал, Чуй нь монголын иргэн 17 настай Н-г солонгос улсын иргэн 30 настай Чуйтай гэрлүүлэхээр зуучилж байжээ. Гэвч Чуйгийн ээж цагдаагийн байгууллагад хандсанаар хэргийг илрүүлсэн байна.
Учир нь Чуй Гэр бүл зуучлах товчоонд зуучлалын төлбөр болох есөн сая 500 мянган воноос урьдчилгаа болгож, дөрвөн сая 300 мянган воноо төлсөн байжээ. Дараа нь таван сая 200 воныг өгөхдөө есөн сая 500 воноос өөр мөнгө нэмж нэхэхгүй гэсэн бичиг үйлдэж өгөхийг хүссэн байна. Гэвч Гэр бүл зуучлах товчооны дарга Гуан ийм бичиг үйлдэж өгөхгүй гэсэн тул тэд хоорондоо маргалдаж улмаар Чуйгийн ээж, Гэр бүл зуучлах товчооны дарга Гуанийг Солонгос иргэнд гадаадын насанд хүрээгүй охидыг зуучилсан хэмээн Пусан хотын цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Одоогоор Гуанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ