Сургууль, цэцэрлэгийн нэг цогцолборыг 1,5 тэрбум төгрөгөөр барина

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны зургаадугаар сарын 6-нд болж хуралдаанаар нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулалын тухай, Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Өнөөдрийн байдлаарУлаанбаатар хотынхэмжээндцэцэрлэгт хамрагдаагүй 31 300 гаруй хүүхэд байгаа бол,цэцэрлэггүй 42хороо байгаа юм. Түүнчлэнсургуульгүй 31 хороо,сургууль цэцэрлэгийн аль аль нь байхгүй 14 хороо байдаг байна.Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд нийт 115 325 хүүхдийн сургууль цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ байгаа бөгөөд энэ нь 240 хүүхдийн 220 цэцэрлэг, 640 хүүхдийн 97 сургууль барих шаардлагатай гэсэн үг юм. Харин өнөөдөр нийслэлд185 цэцэрлэг, 118 сургууль байгаа нь хэтэрхий хангалтгүй тоо гэж нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогчС.Очирбат онцоллоо. Тиймээс цэцэрлэг бага сургуулийн тоог нэмэгдүүлж хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын тулдэхний ээлжинднийслэлийн долоон дүүрэгт 86 байршилдЦэцэрлэг- бага сургуулийн цогцолбор барих хэрэгцээ шаардлага байгааг тэрээр хэлсэн юм.
НИТХ-ын 2013 оны 9/35 дугаартогтоолоор нийслэлд шинээр бага сургууль барих 83 байршлыг тогтоосон бөгөөд бага сургуулийг цэцэрлэгтэйнь хамт цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэрийн дагуу төсөл боловсруулж БСШУЯ-нд танилцуулсан байна.Мөн энэхүү төслийг Монгол улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрт тусгуулжээ.Гэхдээ бага насны хүүхдийг гэрээсээ холгүйхэн хамгийн холдоо 500 метрийн радиуст сургуульдаа явахаар тооцоход хотын төвийн 7-н дүүрэгтбага сургууль цэцэрлэгийн 86 цогцолбор шаардлагатай байгаа юм. Төлөвлөж байгаагаар эдгээр цэцэрлэг бага сургуулийг барьвалхүртээмжийг 40-50 хувиар нэмэгдүүлэх тооцоо байгаа юм байна.Нийт баригдах шинэ цогцолборын цэцэрлэгт нийтдээ 10,320 хүүхэд, бага сургуульд нийт 20,640 хүүхэд тус тус хамрагдах боломжтой юм.
Цэцэрлэг бага сургуулийнцогцолборыг гэрээс нь 500 метрийн радиуст барьснаар маш олон давуу талтай гэж үзэж байна. Тухайлбал хүүхдийнаюулгүй байдал, сурч боловсрох орчин нөхцөл нэмэгдэхээс гадна замын хөдөлгөөний ачаалал 30 хүртлэх хувиар буурах боломжтойг судалжээ.
Одоо 126.0 мянган эцэг эх хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгдөг гэсэн судалгаа байна. Оргил цагаар буюу цэцэрлэг, сургууль эхлэх, тарах үеэр нийтдээ 54 мянганавтомашин зөвхөнцэцэрлэг, бага сургуулийн хүүхдийг хүргэж өгөхөөр замын хөдөлгөөнд оролцдог байна. Гэрээс нь 500 метрийн радиуст цогцолбор барьснаар 5-10 минут алхан хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх боломжтой болох юм. Ингэснээр 20.0 мянган машин хөдөлгөөнд идэвхитэй оролцохгүй болж замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурах боломжийг бүрдүүлж байгаа юм.Мөн 20.0 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэнэ гэдгийг ч албаныхан тооцжээ.
Шинээр төлөвлөж байгаа бага сургууль цэцэрлэгийннэг цогцолборыг1,5 тэрбум төгрөгөөр барина гэж тооцож байгаа бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэх боломжийг судлаж байгаа юм байна.Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл энэ онд багтаагаад 10-15 цогцолборыг ашиглалтад оруулах боломжтой юм байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд хөрөнгө оруулалтын асуудлыг яаралтай шийдвэрлэж, төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн цогцолборуудыг ашиглалтад оруулах ёстой. Тиймээс Эдийн засгийн Хөгжлийн яам болон, Соёл шинжлэх ухааны яамтай хамтран ажиллаж шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэгдсэний дараа цэцэрлэг сургууль нэн хэрэгцээтэй байгаа хороодод эхний цогцолборыг барих ажлыг хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ