50 багшийг зуун сая төгрөгөөр урамшуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг захирамж гаргаж Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэхжурам баталсан юм. Энэхүү журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11 ба 12 жилийн тавдугаар ангийнхны дунд стандарт хэрэгжилтийн Чанарын шалгалт-ыг зохион байгуулжээ.Энэхүү шалгалтад 145 бүлэг өөрийн хүсэлтээр орсон бөгөөд нийтдээ тавдугаар ангийн 4760 сурагчид хамрагдаж Монгол хэл, математикийн шалгалтыг өгсөн байна. Шалгалтын дүнг гаргахдаа хичээлийн гүйцэтгэлийн хувийн үзүүлэлтээр эрэмбэлж эхний бүлгүүдийг шалгаруулжээ. Шалгаруулалтад оролцсон хүүхдүүдийн шалгалтын гүйцэтгэлийг үндэслэн багш нарын оноог дүгнэсэнбөгөөд хамгийн өндөр оноо буюу 80-аас дээш үзүүлэлттэй багшидтаван сая төгрөг, 75-80 хувийн үзүүлэлттэй багшид 3сая төгрөг, 70-75 хувийн үзүүлэлттэй багшид хоёр сая 66-70 хувийн үзүүлэлттэй багшид нэг сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулахаар уралдааны удирдамж гарсан байна. Энэ дагуу нийтдээ шалгалтанд орсон тавдугаар ангийн багш нараас 50 багшийг шалгаруулан нийтдээ нэг зуун сая төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Энэхүү урамшуулал нь анх удаа бага ангийн багш нарт өгч байгаа хамгийн өндөр мөнгөн урамшуулал гэдгийг нийслэлийн Боловсролын газраас онцоллоо.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ