Хэрвээ бүх хүн байхгүй болвол, Дэлхий яах бол?

Хэрвээ бүх хүн нь алга болвол, манай гараг яах бол? Хүн байсан сүүлчийн ул мөр байхгүй болоход хичнээн хугацаа шаардагдах бол?
Ямар нэг сүйрлийн асуудал хүн төрөлхтний сэтгэл санааг аль хэдийнээс эзэмдэж байгаа билээ. Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан сүйрлийн дарааманай гараг болон түүний оршин суугчдын ирээдүй ямар байж болох тухай цөөнгүй ном, кино гарсан байдаг.
Дэлхийд хүн байхгүй болсны дараа эхний цагуудад л цахилгаан тасрана, хүнгүй болсны дараа цөөхөн усан цахилгаан станц л ажилласаар байж болох юм. Газар доорхи усыг шахдаг шахуургууд тун удахгүй зогсож, метроны хонгилууд усанд автана.
Гэр оронд түгжигдсэн амьтад хоол, ундгүйгээс болоод барагцаалбал 10 өдрийн дараа үхэж, гадаа үлдсэн амьтдаас томхон нохойнууд л амьд үлдэж, жижигхэн амьтдыг ангуучилж эхэлнэ. Мал хунар ч хүнгүйгээр байж чадахгүй.
Хүмүүс алга болсноос хойш нэг сарын дараа хамгийн сүйрэлт үр дагаврын нэг болно. Юу гэвэл, энэ үе гэхэд атомын цахилгаан станцуудын реакторыг хөргөдөг ус ууршина. Ингэснээр Чернобылийн юмуу Фукушимагийн АЦС-д гарсан ослоос илүү хүчтэй цөмийн дэлбэрэлт болж, ингэснээр нийт гарагийн амьтны аймгийн дийлэнх олонхи нь мөхнө.
Сансрын хиймэл объектууд Дэлхийн тойрог замд нэг жил орчим бие даан эргэлдэж, дараа нь хойно хойноосоо цуван унана. Урьд нь тордож додомдож байсан нутаг дэвсгэрийн 3/4 нь 25 жилийн дараа ургамалд баригдаж, харин илүү гандуу газрын хотууд элсэнд дарагдана.
Металл орсон байшин барилга 300-гаас илүүгүй жил тэсч, харин дараань нурна. Тухайлбал, Эйфелийн цамхаг, өндөр өндөр барилга, далангийн аль аль нь зэвэнд идэгдэнэ.
Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм болон бусад том чулуун байгууламж нэлээд удаан байсаар байх бөгөөд 10 000 жилийн дараа эдгээрийн үлдэгдэл нь хүн төрөлхтний соёл иргэншил байсныг сануулах болно.
Гэвч Дэлхийд хүн байсан зарим ул мөр 50 сая жилийн дараа чүлдэх гэнэ. Энэ нь манай гарагийг нэлд нь бүрхсэн гялгар уут болон хагарсан шил юм. Харин дараачийн 50 сая жилийн хойно Дэлхийд хүн төрөлхтний ул мөр огт байхгүй болох гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ