Бид дэлхийгээс нүүх үү

Сүүлийн үед сансар огторгуйн уудамд шинээр нээгдэж байгаа гаригууд улам олшрох болжээ. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн үр нөлөөгөөр судлах боломжгүй ч байх магадлалтай гаригуудыг нээн илүүлсээр байна. Эдгээр шинэ гаригуудаас цөөнгүй нь хүн амьдрах боломжтой хэмээн эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Дэлхийн оршин суугчид бид байгалийн гамшиг, элдэв зүйлээс шууд хамааралтай байдаг нь цаг тутамд мэдрэгдэж байдаг. Энэ бүхний хамгийн тод жишээ бол өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-ны тухай шуугиан байсан билээ.Үнэхээр байдал бишдсэн бол бид үнэхээр сүйрэх байсан уу эсвэл нүүх байсан уу гэсэн асуултад хариулах болох нь. Дэлхийн даац хэтэрч байна, хүн амын тоо нэмэгдэж, байгалийн нөөц барагдаж дуусах нь бид дэлхийгээс өөр гариг руу нүүх хэрэгтэй юу гэсэн асуулт өнөөдрөөс ч өмнө тулгарч байсан.
АНУ-ын одон орон судлалын холбооны энэ жилийн эхний хурал дээр зарлагдсан хамгийн том мэдэгдэлүүдийн нэг нь НАСА-ийн Кеплер сансарын дурангийн хамгийн сүүлд хийгдсэн хэмжилтүүдийн талаар байсан. Тэдгээр хэмжилтүүд дээр үндэслээд тооцоо хийхэд зөвхөн манай сүүн зам галактикт дор хаяж 10 гаруй тэрбум манай дэлхий шиг хэмжээтэй гаригууд байгааг олж тогтоосон юм.
Кеплер дуран нь 2009 оны гуравдугаар сард хөөрч тэр өдрөөс хойш өнөөдрийн хүртэл нэг ч өдөр тасралтгүй ажиллаж байгаа билээ. Мэдээж дор хаяж 10 гаруй тэрбум дэлхий шиг хэмжээтэй гаригууд сүүн замд байна гэдэг маань ертөнцөд бид орь ганцаараа биш байж болох талтай гэсэн найдлага төрүүлж буй. Эдгээр дэлхий шиг хэмжээтэй гаригуудын аль нэгэн дээр нь бидний мэдэх амьдрал оршин тогтнож байхын үгүйгэхгүй.
Энэ он гарсаар эрдэмтэд дэлхийтэй ижил байх магадлалтай хоёр ч гариг илрүүлээд байгаа. Гэхдээ эдгээр гаригууд асар хол зайд оршиж байгаа юм. Шинжилгээ судалгааны явцад тэрхүү гариг дээр ус байх магадлал нэлээд өндөр байгаа бөгөөд гадаргуу нь устай мэт харагдаж байгаа ажээ. Эрдэмтдийн хэлж буйгаар энэ гаригийг шинжлэн судлах боломжтой. Тэд 1200 гэрлийн жилийн зайд байгаа гаригийг ойртуулагч дурангий технологийн тусламжтайгаар судлахаар ажиллаж эхэлсэн байна.
Судалгааг АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн Билл Боркигаар ахлуулсан багийнхан хийж байгаа. Тэд сансрын уудам дахь дуран авайн тусламжтайгаар энэхүү гаригийг анх олж мэджээ. Тэд 2009 оноос хойш энэ шинэ гариг нээх судалгаагаа хийж байгаа бөгөөд энэ хугацаанд өмнө нь бүртгэгдээгүй 100 орчим жижиг гариг илрүүлсэн байна. Харин эдгээрээс сүүлд тодорхойлогдсон энэ гаригт ус байх магадлал хамгийн өндөр байгаа гэнэ.
Зөгнөлт кино, уран зохиол дээр л гардаг эх дэлхийг орхин өөр гариг руу нүүх үзэгдэл бидний ойрын ирээдүйд тохиолдож болох зүйл байж болох юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ