Өнөөдөр аавуудын баярын өдөр

Жил бүрийн наймдугаар сарын 8-нд тохиодог аавуудын баярын өдрийг манай улс ч тэмдэглэх болсон билээ. Улмаар 2011 оноос эхлэн аавуудын эрх ашгийг хамгаалах өдөр болгох шийдвэр гарчээ.

Аавуудын баярын өдрийг анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн байна. Улмаар 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор "Аавуудын баярын өдөр" болгон зарлажээ.

Дэлхийн 20 гаруй улс орон энэ баярыг тэмдэглэдэг бөгөөд манай улс 18 дахь орон болсон юм. Бид 12 дахь жилдээ энэхүү баярыг тэмдэглэж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ