Увс аймгийн Улаангом сумын 500 орчим айл усанд автжээ

Увс аймгийн Улаангом сумын төвд хүчтэй аадар бороо орсны улмаас Улаангом сумын 8 багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр унаж, 15 орон сууц, 5 албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараж усанд автсан байна.

Энэ мэдээллийг өчигдөр буюу 2016.08.07-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Тэд голын савдагуух айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, байр орон сууцны усыг соруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ