Хүй долоон худгийн замд 4 том хүн, 3 хүүхэд амиа алджээ

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОРОН НУТГИЙН ЗАМД ЗАМ ТЭЭВРИЙН 4 ОСОЛ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЖ, 5 ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧ, 6 ХҮН ГЭМТСЭН БАЙНА.
2016 оны 8 дугаар сарын 06, 07-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 501 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 358 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж, 37 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 4. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 5 , сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн орчим СХД-ийн нутаг Хүй долоо худгийн замд T.Prius маркийн авто машины жолооч нь T.Landcruiser маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж T.Prius маркийн авто машинд зорчиж явсан 4 том хүн 3 хүүхдийн амь нас хохирч 5 хүн гэмтсэн.
Хөдөө орон нутагт:
1. Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд H.Accent маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 24 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч 4 хүн гэмтсэн.
2. Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3-р багийн гүүрнээс баруун тийш 200 метрт асфальтан замд K.Sorento маркийн Ө жолоочтой авто машин онхолдож зорчигч 09 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон.
Та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ