АНУ-аас буцаж ирсэн цөмийн эрдэмтнийг Иранд цаазалжээ

Шахрам Амири

АНУ-аас эх орондоо эргэж ирсэн цөмийн эрдэмтэн Шахрам Амирийг Иранд цаазалжээ.ВВС News ингэж мэдээлсэн байна.

"Хүүгийн маань цогцсыг бидэнд өгсөн, дүүжилсэн ул мөр хүзүүнд нь байсан" гэж Амиригийн эх хэлжээ. Үүний дараа түүнийг оршуулсан байна.

2015 онд цаазаар авах хамгийн олон ялыг ёсоор болгожээ.

1977 онд төрсөн Амири 2009 онд Мекка мөргөл үйлдсэнийхээ дараа сураггүй болжээ.Нэг жилийн дараа тэр АНУ-д үзэгдэж, сүүлд нь намайг хулгайлж, тагнуулын төв газар нууц мэдээлэл өгөхийг шахаж шаардаж байсан гэж мэдэгдэж байсан байна.Зарим мэдээгээр, тэр Ираны цөмийн хөтөлбөрийн талаар маш их мэдээлэлтэй хүн байжээ.

АНУ-д хараа хяналтаас зугтаж чадсан гэж сүүлд нь Амири хэлсэн байна. 2010 онд эрдэмтэн Тегеранд буцаж ирж, түүнийг баатрын адилаар угтжээ. Гэвч удалгүй түүнийг Ираны эрх баригчид саатуулж, 2011 онд түүнийг төрийн эсрэг урван тэрсэлсэн хэмээн буруутгасныг мэдээлсэн байна.

Харин америкийн албаны хүмүүс Амирийг өөрийн хүслээр АНУ-аас явсан, бидэнд “ашигтай мэдээлэл” өгсөн гэж мэдэгдэж байжээ.

Иранд 10 хүнийг цаазласан тухай наймдугаар сарын 4-нд мэдээлсэн ч,дүүжлэн хороосон хүмүүсийн тоо үүнээс хоёр дахин олон байсан нь сүүлд тодорхой болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ