“Хоггүй - Харшилгүй Улаанбаатар” аян үргэлжилж байна

Нийслэлийн хөдөлмөрийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Хоггүй - Харшилгүй Улаанбаатар” аян 2016.08.06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү аянг Нийслэлийн хөдөлмөрийн газар, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Аяны хүрээнд хотын төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэг, ногоон байгууламж дахь хог, зэрлэг ургамалыг түүж цэвэрлэн оршин суугчдад таатай орчин нөхцөл бүрдүүлэхээс гадна оюутан залуучуудын зуны амралтыг ажилтай, орлоготой болгох зорилгоор цагийн ажил болгон хэрэгжүүлж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ