“Иргэний танхим” энэ сарын 10-наас хаалгаа нээнэ

"Нийслэлийн “Иргэний танхим”энэ сарын 10 -наас эхлэн хаалгаа нээнэ.Учир нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийнхээ санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Нээлттэй хэлэлцүүлгийнанхны сэдэв нь“Нийслэлийн нийгэм - эдийн засгийн зорилт” байх юм.
Нийслэлийн Засаг даргын2016 - 2020 онд хэрэгжүүлэх мөрийнхөтөлбөр, “Нийслэлийн нийгэм - Эдийн засгийн зорилт” бодлогын бичиг баримтанд иргэдийн саналыг тусгах зорилгоор анхны хэлэлцүүлгийнсэдвээр сонгосон байна.Нээлттэй хэлэлцүүлэгтНийслэлийн Иргэдийнтөлөөлөгчдийн хурлын даргаЦ. Сандуй оролцож, иргэдтэйгээ уулзаж, салбарын мэргэжилтнүүдийн судалгааг сонсоно.
Хэлэлцүүлэгт ирж амжихгүй иргэдА4-ийн нэг хуудас цаасандсанал бодлоо тусгаж ,Нийслэлийн “Иргэний танхим”- ын ажлын албанд илгээх боломжтой.Мөн7010-0202дугаарын утсаар холбогдож,саналаа хэлэх буюу“Нээлттэй хэлэлцүүлэг”-тэй холбоотой мэдээ, мэдээлэл авч болно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгааэхнийхэлэлцүүлэгнаймдугаар сарын 10-ны18:00 цагтНийслэлийн “Иргэний танхим” буюуСүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах Нийслэлийнзасаг захиргаан 5-р байранд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ