Д.Дагвадорж бухимдлаа ингэж илэрхийлжээ
Дэлхийн эв нэгдлийн наадам болох Олимп эхлээд гурав хонож байгаа ч Монголын баг тамирчид одоогоор медаль аваагүй байгаа. Монголчууд мэдээж ихээхэн зүйлийг баг тамирчдаас хүсч байгаа хэдий ч зарим нэг хүмүүсийн хувьд амжилт гаргаж чадаагүй тамирчдын өмнөөс багагүй бухимдаж буйгаа илэрхийлж байгаа. Харин энэ бүхнийг дуугүй харж сууж тэвчээгүй Асашёрюү Д.Дагвадорж өөрхийн цахим хуудсаар дамжуулан ширүүхэн үгсийг бичээд амжжээ. “Та нарын шүлс нэг өдрийнх. Тэд нарын хөлс мянган өдрийнх. Олон юм битгийн хуцаж бай” гэж бухимдангүй жиргэж, цахим ертөнцөд байгаа мянга мянган хөгжөөн дэмжигчдийг загнасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ